Зурхайн гараг нь тодорхой эрч хүч, мөн чанар, амьдралын үйл явцыг илэрхийлдэг ба эзэн хүнийхээ зан төлөв, амьдралын олон талбарт өөр өөрийн өнгө аясаар илэрч, бас нөлөөлж байдаг. Одон орноос ялгаатай нь зурхайн гараг гэдэг ойлголтод Нар, Сар зэрэг бодит гарагуудаас гадна Сарны зангилаа зэрэг биет бус тооцооллын цэгүүд багтдаг.
Гараг бүр өөр өөр мөн чанартай бөгөөд хүнд байх бүхий л төрлийн зан ааш, авир, сэтгэн бодох болон мэдрэмж зэргийг төлөөлнө. Хүний төрөлх мөн чанараас эхлээд хандлага, сэтгэл санааны байдал, бие махбодын тухай мэдээллийг ч төөрөг дэх гараг харуулж байдаг ба тус бүр хүний амьдралын тодорхой нэг хүрээг илэрхийлж, зан чанарын нэг хэсгийг хариуцаж байдаг.
Нар: Хувь хүн, ухамсар, амьдралын эрч хүч
Сар: Сэтгэл хөдлөл, зөн совин, далд ухамсар
Буд: Сэтгэлгээ, сэтгэхүй, харилцаа
Сугар: Хайр, гоо үзэсгэлэн, харилцаа
Ангараг: Эрч хүч, үйлдэл, хүсэл зориг
Бархасбадь: Аз хийморь, тэлэлт, өөдрөг үзэл
Санчир: Хариуцлага, хязгаарлалт, сургамж
Тэнгэр ван, Далай ван, Дэлхий ван: Гүн өөрчлөлт, хувьсал
Цагаан сар, Хар сар: Нар ба сарны замын огтлолцлоос тооцоолон гаргасан биет бус цэгүүд боловч зурхайн чухал мэдээллийг агуулдаг
