Хэмнэл | 2026.09.01, 06:17 — Улаанбаатарын цагаар

9-р сарын 1-ний 06:17 цагт Бархасбадь Санчиртай тригон өнцөг үүсгэнэ. Өсөлт, боломжийг бүтэц, сахилга баттай холбох энэ урт хугацааны хэмнэлийг хэрхэн ашиглах вэ?

9-р сар нэн сонирхолтой, харьцангуй ховор хэмнэлээр эхэлж байна.

**9-р сарын 1-ний 06:17 цагт Бархасбадь Санчиртай 120 градусын тригон өнцөг үүсгэнэ. **Зурхайд энэ хоёр гараг бараг эсрэг утгатай мэт харагддаг.

Бархасбадь:

гэдгийг илэрхийлдэг бол Санчир:

зэргийг илэрхийлдэг.

Нэг нь **”Илүү том болгоё” **гэж байхад нөгөө нь “Ихийг даах даах сууриа эхлээд барья” гэж байдаг. Тригон үүсэхэд энэ хоёр зарчим хоорондоо тэмцэхийн оронд харилцан уялдаатай хамтарч ажиллах боломж өгдөг.

Зөвхөн аз биш

Бархасбадийг хүмүүс ихэвчлэн “азын гараг” гэж ойлгодог. Гэхдээ боломж гарч ирэх нь өөрөө амжилт биш. Тэр боломжийг барьж авч, өсгөж, удаан хадгалах чадвар хэрэгтэй. Энд Санчирын үүрэг орж ирнэ.

Тиймээс энэ хэмнэлийн хамгийн сайн илэрхийлэл нь азтай тохиолдол биш, өсөж болох зүйлийг тогтвортой болгох чадвар юм**.**

Шинэ боломж байна. Гэхдээ тооцоо ч байна.

Өөдрөг үзэл байна. Гэхдээ бодит төлөвлөгөө ч байна.

Том зорилго байна. Гэхдээ тэнд хүрэх шат ч байна.

Яагаад энэ өнцөг чухал вэ?

Энэ бол нэг өдрийн жижигхэн хэмнэл биш.

Бархасбадь болон Санчир удаан хөдөлдөг гарагууд учраас тэдний хоорондох том өнцөг **урт хугацаанд **үргэлжилнэ.

Энэ удаагийн 9-р сарын 1-ний тригон бол нэг бүтэн цувралын эхний тэнцэл.

Дараагийн хоёр тригон 2027 оны 4-р сар болон 7-р сард дахин болно.

Өөрөөр хэлбэл одоо эхэлж байгаа зарим ажил, зорилго, бүтэц ирэх хэдэн сарын турш боловсорч, дараагийн шатандаа орж болох урт хэмнэлтэй.

Тиймээс өнөөдрийн асуулт **“Өнөөдөр юу амжуулах вэ?” **гэхээс илүү:

**“Ирэх нэг жилд юуг бодитоор байгуулж болох вэ?” **байвал зөв болно. 

Бархасбадь Арсланд, Санчир Хонинд

Энэ тригон гал махбодын хоёр ордод үүсэж байгаа. Бархасбадь Арслангийн ордод, Санчир Хонины ордод байна.

Арслан:

Хонь:

Тэгэхээр ерөнхий хэмнэл нь **санаа байвал эхэл, гэхдээ тогтвортой өсгөх бүтэцтэй эхэл **гэж ойлговол дээр. 

Зүгээр зориг гаргах биш. Зориг дээр систем нэм.

Зүгээр том мөрөөдөл биш. Мөрөөдөл дээр хугацаа, төлөвлөгөө нэм.

Ажил, бизнес

Энэ хэмнэл ажил, бизнесийн хувьд тун таатай нөлөөтэй. Жишээлбэл:

Хэрэв өмнө нь **“Үүнийг хийвэл гоё юм байна” **гэж бодож байсан бол одоо:

**“Үүнийг хийхийн тулд сар бүр, долоо хоног бүр яг юу хийх вэ?” **гэж асуух үе.

Мөнгөний хувьд

Бархасбадь заримдаа хэмжээг хэтрүүлчихдэг. Санчир харин хэмжээг тогтоодог. Энэ хоёр эвтэйхэн ажиллаж байгаа үед мөнгөний хувьд:

зэрэгт анхаарахад тохиромжтой.

Энэ нь “маргааш мөнгө орж ирнэ” гэсэн хэмнэл биш.

Харин санхүүгийн хувьд хүчтэй болох сууриа зөв тавих хэмнэл.

Хувийн амьдралд

Энэ өнцөг зөвхөн карьер, мөнгөний тухай биш.

Хувийн амьдралд ч **”Би ямар амьдрал бүтээхийг хүсэж байна?” **гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэв хариулт нь:

“Тэгвэл тэр амьдралыг бүтээдэг өдөр тутмын үйлдэл юу вэ?” байх болно.

Ингэж бодож эхлэхэд л том мөрөөдөл бодитой болдог.

Анхаарах зүйл

Энэ хэмнэл эерэг боловч нэг зүйлээс болгоомжлох хэрэгтэй.

Хэт болгоомжлоод боломжоо алдах, эсвэл хэт өөдрөгөөр бодоод бодит байдлаа үл тоох.

Амьдралд хоёулаа хэрэгтэй. Бархасбадьгүй Санчир бол зөвхөн хязгаар.

Санчиргүй Бархасбадь бол хэт их тэлэлт.

Хамгийн зөв цэг нь:

“Би үүнийг чадна. Харин яаж хийхээ бас бодъё.”

гэдэг хандлага.

Өнөөдөр юу хийх вэ?

Өөрийн нэг том зорилгыг сонго.

Тэгээд дараах дөрвөн асуултыг бичээд үз:

  1. Би яг юунд хүрэхийг хүсэж байна?
  2. Үүнд хүрэхэд ямар бодит нөөц хэрэгтэй вэ?
  3. Долоо хоног бүр давтагдах ямар үйлдэл хийх вэ?
  4. 6–12 сарын дараа ахицтай байгаагаа юугаар мэдэх вэ?

Зорилго гэнэт жижигхэн санагдаж магадгүй. Гэхдээ энэ нь муу биш.

Зорилго нь хэмжигдэхүйц, хийх алхамтай болсон гэсэн үг.

Энэ хэмнэл хэр удаан үргэлжлэх вэ?

Төгс тригон 9-р сарын 1-ний 06:17 цагт үүснэ.

Гэхдээ Бархасбадь, Санчир хоёр удаан хөдөлдөг тул энэ сэдэв нэг өдрийн дотор алга болохгүй.

Түүний урт мөчлөг 2027 онд дахин хоёр удаа яг тохиох тул одоо тавьж байгаа суурь дараагийн саруудад үргэлжлэн хөгжих боломжтой.

9-р сарын эхний асуултаа ингэж тавиарай:

Би юуг зөвхөн хүсээд яваад байна, харин юуг бодитоор байгуулж эхлэхэд бэлэн байна?

Өнөөдрийн түлхүүр үг: Том мөрөөдлийг даах суурь барь.