ХЭМНЭЛ | 2026.09.01, 17:58 — Улаанбаатарын цагаар
9-р сарын 1-ний 17:58 цагт Ангараг Санчиртай квадрат өнцөг үүсгэнэ.
Хөдөлмөөр байхад ямар нэг юм араас чангаах мэт мэдрэмж төрж байвал та энэ хэмнэлийг мэдрээд эхэлжээ. Ангараг нь үйлдэл, хурд, хүсэл, зоригийг илэрхийлдэг бол Санчир нь хил хязгаар, үүрэг, дүрэм, бодит нөхцөлийг илэрхийлдэг.
Нэг нь “Явъя” гэж байхад нөгөө нь “Түр хүлээ” гэж байгаа мэт.

Ямар хэмнэл мэдрэгдэх вэ?
Энэ үед:
- ажил хүлээснээс удаан явах
- зөвшөөрөл, хариу хүлээх
- хугацаа сунжрах
- жижиг саад дээр бухимдах
- өөрийгөө хүчээр шахах
- хэн нэгэн зам хааж байгаа мэт санагдах магадлалтай.
Гэхдээ нэг чухал ялгааг сайн ажиглаарай: **Саатал бүхэн “болохгүй, боломжгүй” гэсэн үг биш. **Заримдаа **“Энд нэг зүйл дутуу байна.” **гэдгийг сануулж, харуулж байдаг.
Хүчээр дайрах тусам хэцүү санагдаж магадгүй
Ангарагийн хариу үйлдэл бол илүү их хүч гаргах. Ингэх тусам Санчир улам хатуу хязгаар тавина. Тиймээс ажил, харилцаа, ер юмс гацсан үед улам хүчлэхийн оронд:
- юу саатуулж байна?
- ямар алхам дутуу байна?
- хугацаагаа буруу тооцсон уу?
- хурд биш, дэс дараа хэрэгтэй юу? гэж харах нь илүү зөв.
Ажил дээр
Энэ үед дараах зүйлсийг хийвэл илүү тохиромжтой:
- төлөвлөгөө засах
- дутуу зүйлээ нөхөх
- процесс шалгах
- эрсдэлээ харах
- хугацаагаа дахин тооцох
- хүнд боловч хийх ёстой ажлаа дуусгах
Өнөөдрийн хурдан үр дүнгээс илүү урт хугацаанд үлдэх үр дүн чухал.
Харилцаанд
Хуримтлагдсан бухимдал жижиг зүйлс дээр ч гарч ирж болно. Гэхдээ асуудал нь тухайн жижиг зүйл биш харин удаан хугацаанд илэрхийлж гаргаж чадаагүй дараах зүйлс байж болно:
- хил хязгаар
- үүрэг
- ачаалал
- хариуцлага
Шууд уурлахаасаа өмнө **“Би яг юунд бухимдаад байна?” **гэж асуугаарай.
Анхаарах зүйл
Хоёр туйл руу хэлтийх хэрэггүй.
Саад гармагц бууж өгөх.
эсвэл
Саадыг үл тоогоод хүчээр дайрах.
Аль аль нь шаардлагагүй.
Заримдаа хамгийн зөв шийдэл нь Хурдаа багасгаад үргэлжлүүлэх.
Өнөөдрийн түлхүүр үг: Саад гарвал зорилгоо биш, арга барилаа эхлээд шалга.