Шинэ сар, Тэргэл сар гэдэг нэрийг бид байнга сонсдог. Гэхдээ зурхайн хувьд яагаад Шинэ сарыг эхлэлтэй, харин Тэргэл сарыг үр дүн, тодорхой байдал, төгсгөлтэй холбож ярьдаг вэ?

Үүнийг ойлгохын тулд Сар өөрөө гэрэлтдэггүй гэдгээс эхэлье. Бидний харж байгаа сарны гэрэл бол Нарны гэрэл. Нар, Дэлхий, Сарны байрлал өөрчлөгдөх тусам бидэнд харагдах гэрэлтсэн хэсэг нь өөрчлөгдөж, сарны мөчлөг үүсдэг.

Шинэ сар — Шинэ мөчлөгийн эхлэл

Шинэ сар мандах үед Нар, Сар хоёр тэнгэрийн зураг дээр нэг шугам дээр байрлана. Дэлхийгээс харахад Сар бараг харагддаггүй шүү дээ. Харин үүнээс хойш Сар өдөр ирэх тусам гэрэлтэж эхэлнэ.

Тиймээс зурхайд Шинэ сарыг:

Гэхдээ “шинэ эхлэл” заавал том байх албагүй.

Жишээ нь 9-р сарын 11-ний 11:27 цагт Охины ордод Шинэ сар мандана. Охины орд ажил, эрүүл мэнд, өдөр тутмын дадал, эмх цэгцтэй холбоотой тул энэ удаагийн Шинэ сар “Амьдралаа бүхэлд нь өөрчилье” гэхээс илүү:

“Өдөр бүр хийдэг нэг зүйлээ арай дээр болгоё” гэсэн эхлэлд илүү тохирно.

Тэргэл сар — Юу болж байгааг тодорхой харах үе

Тэргэл сар мандах үед Нар, Сар хоёр Дэлхийгээс харахад эсрэг чиглэлд байрладаг. Энэ үед Сар бүтнээрээ гэрэлтэж харагдана.

Зурхайн хувьд Тэргэл сар:

Шинэ сар мандахад эхэлсэн зүйл Тэргэл сарны үед ямар байдалтай байгааг буюу үр дүнг харах боломж гардаг гэсэн үг.

Тэгэхээр Шинэ сар эхлэл, Тэргэл сар төгсгөл үү?

Заавал биш.

Шинэ сар болгон шинэ ажил, шинэ хайр авчрахгүй.

Тэргэл сар болгон ямар нэг зүйл дуусгана гэсэн үг ч биш.

Харин тэд нэг мөчлөгийн өөр өөр үе шат юм.

Шинэ сарны үед “Би юуг эхлүүлэх вэ?” гэж асуух хэрэгтэй.

Тэргэл сарын үед харин “Юу тодорхой болов?” гэж хараарай.

Хэрэв эхлүүлсэн зүйл сайн явж байвал үргэлжлүүлнэ.

Хэрэв ажиллахгүй байвал засна.

Заримдаа л дуусгах боломж ирдэг.

Сарны мөчлөгийг энгийнээр ашиглах нь

Сарны нэг бүтэн мөчлөгийг дөрвөн асуултаар ойлгож болно.

Шинэ сар:
Би юуг эхлүүлэхийг хүсэж байна?

Өсөж буй сар:
Үүний төлөө би юу хийж байна?

Тэргэл сар:
Юу тодорхой болов?

Буурч буй сар:
Юуг засах, дуусгах эсвэл орхих хэрэгтэй вэ?

Ингээд мөчлөг дахин Шинэ сараас эхэлнэ.

9-р сарын сарны мөчлөг

Улаанбаатарын цагаар:

Тиймээс 9-р сарын эхний өдрүүд шинэ зүйл рүү яаран орохоос илүү дуусгах, цэгцлэх, зай гаргах хэмнэлтэй байна.

Харин 9-р сарын 11-нээс шинэ мөчлөг эхэлнэ.

Зурхайг ойлгох түлхүүр: Шинэ сар бол үр тарих үе, Тэргэл сар бол юу ургасныг харах үе.