ХЭМНЭЛ | 2026.09.22, 06:51 — Улаанбаатарын цагаар
9-р сарын 22-ны 06:51 цагт Буд Бархасбадьтай секстиль буюу 60 градусын таатай өнцөг үүсгэнэ.
Энэ хэмнэл 9-р сарын 21-нээс мэдрэгдэж эхэлнэ.
Буд нь бодол, мэдээлэл, яриа, суралцах үйл явцыг илэрхийлдэг бол Бархасбадь аливааг тэлэх, том зургаар харах, мэдлэг туршлагаа өргөжүүлэхтэй холбоотой.
Энэ хоёрын таатай холбоо нь “Энд яг юу болж байна?” гэсэн Будын асуултыг “Цааш нь үүнийг яаж хөгжүүлж болох вэ?” гэсэн Бархасбадийн уужим өнцөгтэй нийлүүлнэ.

Ямар хэмнэл мэдрэгдэх вэ?
Өдөр тутмын жижиг зүйлээс түр холдож, арай холын зорилгоо харахад хялбар болно. Ялангуяа:
- шинэ зүйл сурах
- санаагаа бусдад танилцуулах
- хэлэлцээр хийх
- төлөвлөгөөгөө том зургаар харах
- зөвлөгөө авах, өгөх
- бичих, ярих
- аялал, сургалт төлөвлөх зэрэгт таатай.
Хэсэг хугацаанд гацсан асуудалд өөр өнцгөөс харахад шийдэл нь энгийн байсныг ч анзаарч мэднэ.
Ажил дээр
Буд одоо Жинлүүрийн ордод байгаа тул зөвхөн өөрийн санааг хэлэхээс илүү нөгөө тал юу хүсэж байгааг сонсох чадвар чухал. Иймд Бархасбадьтай таатай холбогдсон энэ үед:
- санал танилцуулах
- хамтын шийдэл олох
- ирээдүйн төлөвлөгөө ярих
- том зорилгыг бусдад ойлгуулах зэрэгт эерэг нөлөөтэй.
Хэрэв ямар нэг санаа дотроо удаан хадгалсан бол өнөөдөр түүнийгээ илэрхийлэхэд тохиромжтой.
Харин юунаас болгоомжлох вэ?
Бархасбадь аливааг томруулдаг. Тиймээс өөдрөг бодол нь заримдаа: “Энэ асуудал байхгүй ээ.” гэж бодит эрсдэлийг хэт хөнгөн харахад хүргэж болно. Мөн:
- мэдэхгүй зүйлээ мэддэг мэт ярих
- хэт их амлалт өгөх
- нарийн деталь шалгалгүй том шийдвэр гаргах
тал руу хэлтийхээс болгоомжил.
Том зургаа хар. Гэхдээ жижиг үгсийг ч унш.
Энэ хэмнэлийг яаж ашиглах вэ?
Өнөөдөр нэг асуудлаа аваад:
“Би энэ асуудлын дотор хэт удаан суучихсан юм биш биз?” гэж асуугаарай.
Дараа нь нэг алхам холдоод: “Эцсийн зорилго маань ер нь юу билээ?” гэж хар.
Заримдаа зөв асуулт тавих нь хариултаас илүү чухал байдаг.
Өнөөдрийн түлхүүр үг: Деталиас түр холдож, том зургаа хар.