ХЭМНЭЛ | 2026.10.19, 00:12 — Улаанбаатарын цагаар

10-р сарын 19-ний 00:12 цагт Сар эхний хагас фаздаа орно.

Энэ бол 10-р сарын 10-ны Жинлүүрийн Шинэ сараас хойших сарны мөчлөгийн дараагийн чухал үе юм.

Сарны шинэ дээр бид:

“Юуг эхлүүлэх вэ?”

гэж асууж байсан бол эхний тал сар буюу шинийн 8-нд:

“Эхлүүлсэн зүйл маань бодит амьдрал дээр ажиллаж байна уу?” гэж шалгана.

Эхний тал сар гэж юу вэ?

Шинэ сараас хойш Сар өдөр бүр гэрэлтсээр долоо орчим хоногийн дараа хагас буюу тал харагдана.

Зурхайд энэ үеийг:

үе гэж үздэг.

Шинэ сарнаар тарьсан үр одоо ургаж эхэлж байна.

Харин ургуулахын тулд зүгээр хүлээгээд суух боломжгүй.

10-р сарын 10-ны Шинэ сараа эргээд хар

10-р сарын 10-ны Шинэ сар Жинлүүрийн ордод мандсан.

Түүний гол сэдэв:

байсан.

Тиймээс сүүлийн нэг долоо хоногт:

“Энэ харилцааг өөрөөр авч явъя.”

“Энэ ажлыг хамтран хийе.”

“Энэ асуудлыг ярилцаж шийдье.”

гэсэн санаа, шийдвэр гарсан бол одоо түүний бодит байдал харагдаж эхэлнэ.

Саад гарвал буруу эхэлсэн гэсэн үг биш

Эхний тал сарны өдөр:

“Яагаад ийм хэцүү болчихов?”

гэж санагдах нь бий.

Гэхдээ саад тохиох нь зорилго буруу гэсэн үг биш.

Харин:

гэдгийг сануулна. Өөрөөр хэлбэл энэ бол буцах, болих биш, харин засах үе юм.

Харилцаанд

Жинлүүрийн Шинэ сарнаар харилцаандаа тэнцвэр бий болгохыг хүссэн бол одоо:

“Бид үнэхээр хоёулаа хичээж байна уу?” гэдэг асуулт илүү тодорно.

Энэ хэмнэлийг яаж ашиглах вэ?

10-р сарын 10-наас хойш эхлүүлсэн нэг зүйлээ сонгоод:

“Юу нь ажиллаж байна?”

“Юу нь ажиллахгүй байна?”

“Одоо би ямар бодит алхам хийх хэрэгтэй вэ?”

гэж асуугаарай.

Шинэ сар санаа өгдөг.

Харин эхний тал сар тэр санаагаа бодит ажил болгохыг шаарддаг.

Өнөөдрийн түлхүүр үг: Эхлүүлсэн зүйлээ орхихоосоо өмнө арга барилаа шалга.