Хэмнэл | 2026.08.27 — 8-р сарын 28-ны том хэмнэлийн өмнө

8-р сарын 28-нд эхлээд Нар, Буд хоёр Охины ордод яг нэгдэж, хэдхэн цагийн дараа Загасны ордод Тэргэл сар мандах ба Сарны хиртэлт болно. Энэ хоёр үйл явдал нэг өдөр давхцах нь юуг илэрхийлэх вэ?

Маргааш буюу 8-р сарын 28-нд тэнгэрийн зурагт хоёр чухал үйл явдал хэдхэн цагийн зайтай болно.

Эхлээд:

01:03 — Нар ба Буд Охины ордод нэгдэх буюу давхцана.

Дараа нь:

12:12 орчим — Сарны хиртэлт оргилдоо хүрнэ.
12:18 — Загасны ордод Тэргэл сар мандана.

Нэг нь ойлгох, нэрлэх, логикоор харах хэмнэл.

Нөгөө нь мэдрэх, дуусгах, суллах хэмнэл.

Тиймээс 8-р сарын 28-ныг зөвхөн нэг үйл явдлаар тайлбарлахад багадах өдөр.

Эхний хэмнэл: Нар ба Будны нэгдэл

Нар, Буд хоёр яг нэг цэг дээр ирэхийг зурхайд Нар–Будын нэгдэл гэж нэрлэнэ. Буд Нарны яг төвд хамгийн ойр байгаа үеийг казими буюу Нарны зүрхэнд байрлах гэж нэрлэх нь ч бий. 

Энэ удаагийн нэгдэл Охины ордод болж байгаа нь онцлог.

Охин нь:

гэсэн сэдвүүдийг тодруулдаг. Тиймээс сүүлийн хэд хоног бодоод учрыг нь олохгүй байсан зүйл дээр “Аан, асуудал чинь энд байсан юм байна.” гэсэн ойлголт төрж учрыг нь олох нь гайхах зүйл биш. Олон мэдээлэл тодорхой болно. Ярианы гол утга санаа харагдана. Төлөвлөгөөний алдаа анзаарагдана. Эсвэл өмнө мэддэг байсан зүйлээ гэнэт өөр өнцгөөс харж болно.

Гэхдээ бүх зүйл логикоор дуусахгүй

Сонирхолтой нь энэ тодорхой байдлын дараа хэдхэн цагийн дотор Загасны орд дахь Тэргэл сар, Сарны хиртэлт ирнэ.

Охин болон Загас бол эсрэг ордууд.

Охин “Баримт нь юу вэ?” гэж асуудаг бол Загас “Би дотроо юу мэдэрч байна?” гэж асуудаг.

Охин бүхнийг ангилж, нэр өгч, зохион байгуулахыг хүсдэг. Загас зарим зүйлийг заавал тайлбарлах боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. 

Маргааш энэ хоёр тал зэрэг идэвхжинэ.

Тиймээс нэг зүйлийг логикоор бүрэн ойлгосон ч сэтгэлээрээ хүлээн зөвшөөрөхөд арай их хугацаа хэрэгтэй байж магад.

Эсвэл бүр эсрэгээрээ дотроо аль хэдийн мэддэг байсан үнэнийг бодитоор харах боломж гарна.

Өнөө орой юу хийх вэ?

Маргаашийг “ямар нэг аймшигтай зүйл болох өдөр” гэж хүлээх шаардлагагүй.

Хиртэлт бол айдас төрүүлэх ёстой үзэгдэл биш.

Харин хуримтлагдсан зүйл тодорч, зарим мөчлөг дуусах боломжтой үе гэж болно.

Өнөө орой:

Ялангуяа “би үүнийг засах гэж хэтэрхий их хичээж байна уу?” гэсэн асуулт сонирхолтой байх вий. Зарим асуудлыг засаж болдог бол заримыг нь ойлгох, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байдаг. Харин заримыг нь зүгээр л тавьж явуулдаг.

Маргааш Astrology.mn дээр

8-р сарын 28-ны Загасны орд дахь Тэргэл сар, Сарны хиртэлтийн талаар:

зэргийг дэлгэрэнгүй хүргэнэ.

Маргаашийн түлхүүр асуулт: Би бүхнийг засах гэж оролдож байна уу, эсвэл зарим зүйлийг тавьж явуулах цаг болсон уу?